Ойрын 50 жилд нийслэлийг нүүлгэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Ойрын 50 жилд нийслэлийг нүүлгэхгүй

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Түүгээр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Хуралдааны эхэнд эрхэм гишүн Х.Баделхан нийслэл ачааллаа даахад хэцүү байгаа тул Төв аймаг руу нүүлгэж болохгүй юү гэсэн санал гаргасан юм. Казахстан нийслэлээ Алма-Атыгаас Астана руу шилжүүлснийг тэрбээр жишээ болголоо. Нийслэийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын хариулснаар ойрын 50 жилд нийслэлийг нүүлгэх боломжгүй ажээ.
Гишүүн Х.Жекей нийслэлд дүүргүүд нэмэхийг санал болгов. Мөн шилжин ирэгсэд хэтэрхий нэмэгдэж малгүй болсон хөдөөгийнхөн цуглардаг, ажилгүйчүүдийн хот болж буйг тэрбээр сануулсан юм. Нийслэлийын Засаг даргын хэлснээр дүүрэг нэмж болно. Тэр нь хуулиараа нээлттэй юм байна.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж