
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас зар сурталчилгааны тухай хуулийг зөрчин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр архины зар сурталчилгаа түгээсэн гэж үзэн, “Жем Интернэшнл” ХХК-ийн архины үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хоёр сарын хугацаатайгаар түдгэлзүүлэх дүгнэлтээ Үйлдвэр худалдааны сайд Х.Баттулгад албан ёсоор хүргүүлжээ. Мөн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд тус компанийн архийг хоёр сарын турш борлуулахгүй байх тухай саналыг өнөөдөр хүргүүлсэн байна.
ШӨХТГ-аас өмнө нь 2012 оны арваннэгдүгээр сард “Жем Интернэшнл” ХХК-ийг хууль бус зар сурталчилгаа явуулсан хэмээн сануулга өгч байсан аж. Гэтэл өнгөрсөн шинэ жилийн үеэр уг хууль бус зар сурталчилгааг дахин явуулсан учир архины үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг нь түр хугацаагаар түдгэлзүүлэхээр саналаа гаргасан нь энэ ажээ.
Д.ЖАРГАЛ