
2011 оноос эхлэн УИХ-ын “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын дагуу үндэсний үйлдвэрт тушаасан хонины болон тэмээний ноосны кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгож байгаа бөгөөд энэ ажлын үр дүнд үндэсний үйлдвэрүүд 2012 онд гэхэд 16200 тонн ноос худалдан авсан нь нийт улсын хэмжээнд бэлтгэж буй ноосны 90 гаруй хувийг эзэлж байна. Одоогийн байдлаар ноос гүн боловсруулах 10–аад үйлдвэр эсгий эдлэлийн 100 гаруй жижиг, дунд үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа аж.
У.БОЛОР