Тавантолгой Хятадын зах зээлээс бусад орныг гаргана

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Тавантолгой Хятадын зах зээлээс бусад орныг гаргана

Тавантолгой төсөл бүрэн хүчин
чадлаараа
ашиглалтад
орвол Хятад руу нүүрс экспортлогч улсуудад бүгдэд нь нэмэлт дарамт ирэх тухай
Индонезийн нүүрсний холбооны Гүйцэтгэх захирал Суприатна Сухала мэдэгджээ.

Индонез улс нь жилдээ 350 гаруй сая тонн
нүүрс олборлодог томоохон “уурхайчин” юм. Энэхүү нүүрсний 70 орчим сая тонныг дотоодын
хэрэгцээнд, үлдсэнийг нь гадаад зах зээлд нийлүүлдэг ажээ. Тус улсын Хятад руу
нийлүүлэх нүүрсний хэмжээ нүүрсний
нийт экспортод томоохон байр эзэлдэг. 2012 оны эхний байдлаар сард 10 орчим сая
тонн нүүрс тус улс руу экспортолж байжээ. Хятад улс руу Австрали, Канад, АНУ,
Орос, Өмнөд Африк, Мозамбик зэрэг олон орон коксжих нүүрс болон эрчим хүчний
нүүрс экспортолж буй юм.

Харин Монголын нүүрсний хурдацтай
нэмэгдэж буй экспортын хэмжээ бусад улс орны нүүрсний экспортод хүчтэй нөлөөлөхийг
эхнээсээ ийнхүү хүлээн зөвшөөрч байна. Учир нь Тавантолгой орд бол 7.5 тэрбум
нүүрсний нөөцтэй томоохон уурхай. Гэхдээ Австрали, Канад зэрэг улсын хувьд уул
уурхайн салбараас эдийн засаг нь ихээхэн хамааралтай байдаг ч өнгөрсөн 2012 онд
эдгээр улсын эдийн засгийн өсөлт төдийлөн саараагүй, харин ч өмнөх оныхоосоо
илүү өсөлттэй байсан билээ. Индонезийн хувьд нүүрсний нийлүүлэлтээ зөвхөн
Хятадад бус өөр бусад улс орон руу чиглүүлэх хэрэгтэй болж буйг зах зээлийн
шинжээчид онцолж байна.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж