
Одоогоор хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд сүүлийн үед Иракт гэнэтийн халдлага дэлбэрэлтүүд удаа дараалан гарч байгааг албаныхан энэ үеэр онцолсон байна. Хамгийн сүүлд тус улсад өнгөрөгч даваа гаригт гарсан халдлагын улмаас 23 хүн амиа алдаж 87 хүн шархдсан юм. Олон улсын зарим эх сурвалжууд Аль-Кайда гэмт бүлэглэлийг дээрх халдалгуудад холбоотой хэмээн мэдээлж байгаа ч Иракийн холбогдох албаныхан гэмт халдлагатай холбоотой тодорхой мэдээллийг одоогоор хараахан мэдээлээгүй байна.
Э.АНХТУЯА