Монгол эмэгтэй дэлхийн оюуны өмчийн алтан медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Монгол эмэгтэй дэлхийн оюуны өмчийн алтан медаль хүртжээ

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн   “Монхимо” ХХК-ийн ерөнхий захирал М.Ариунааг хүлээн авч уулзжээ.
Тэрээр дэлхийн нэр хүндтэй шагнал болох оюуны өмчийн алтан медаль хүртсэн аж. “Монхимо” ХХК-ийн ерөнхий захирал М.Ариунаа 1992 оноос өнөөг хүртэл судалгаа шинжилгээ хийж, эрдмийн ажлаа үйлдвэрлэлд нэвтрүүлж, дотоод болоод гадаадын зах зээлд гаргасан юм байна. МУИС-ийн Хөгжлийн сангийн дэмжлэгээр 1998 онд байгуулагдсан “Монхимо” ХХК нь ариутгал, халдваргүйтлийн зориулалт бүхий олон бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлжээ. Тухайлбал, мэс засал, шархны антисептик болон халдваргүйжүүлэх “Тамедин” цуврал, “Химодин”, “Ариун” уусмал, гар халдваргүйжүүлэгч “Санитол”, “Ариун” гель, нэг удаагийн маск зэргийг үйлдвэрлэжээ.Түүнээс гадна  Нано технологийн аргаар малын ясыг боловсруулж гаргасан “Нано кальц”, “Нано коллаген”, хатаасан мах боловсруулах цех, Францын эрдэмтэдтэй хамтарч судалгаа хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болсон бүтээгдэхүүнээ Ерөнхий сайдад танилцууллаа. Ерөнхий сайд С.Батболд эдийн засаг, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарт амжилт гаргаж, дэлхийд эх орноо сурталчилж буй эрдэмтдээ Засгийн газар дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.
Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж