Ашигт малтмалын шинэ хуулийн талаар санал солилцов

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын шинэ хуулийн талаар санал солилцов

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга олон нийтэд ил болсноос хойш уул уурхайн салбарынхан уг хуулийн төслийг анхааран судлаж байна.  Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци  гишүүн байгууллагуудынхаа дунд хоёр дахь хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.

Хуулийн төслийг боловсруулсан Ажлын хэсгийн ахлагч, хуульч Б.Мөнхтуяа  хуулийн үзэл баримтлал, онцлогийн талаар гишүүн байгууллагуудын төлөөлөлүүдэд танилцуулж, асуултад  хариулсан юм.

Түүний тайлбарласнаар   энэхүү хуулийн төсөл нь өмнөх хуулиасаа илүү сайн болсноос гадна Монгол улсын язгуур эрх ашгийг хамгаалж үндэсний компаниудаа дэмжихэд чиглэжээ. Хуулийн төсөлтэй холбоотой санал хүсэлтүүдийг хууль боловсруулсан Ажлын хэсэг нээлттэй хүлээн авч,  нэмэлт өөрчлөлт оруулах боломжтойг ч тэрээр  илэрхийлэв.

МУУҮА  гишүүн байгууллагуудаас ирсэн хуулийн төсөлтэй холбоотой  саналуудыг нэгтгэн боловсруулж,  Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж буй  Ажлын хэсэгт гардуулж өгөх Ажлын хэсэг, ПР явуулах Ажлын хэсэг, хуультай холбоотой судалгаан ажил хийх Ажлын хэсэг гэсэн гурван үндсэн ажлын хэсэг байгуулж ажиллахаар болжээ.

Эдгээр ажлын хэсэгт орж ажиллах хуульчид өөрсдийн нэрээ МУУҮА-д нэгдүгээр сарын 08-ны дотор багтаан  илгээж,  Ажлын хэсгээ ахлагч нараа сонгох юм байна.

Г.Идэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж