ГИХАЭГ иргэдээс үйлчилгээний хураамж авахгүй

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

ГИХАЭГ иргэдээс үйлчилгээний хураамж авахгүй

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тус байгууллагаар үйлчлүүлэгчдээс авдаг байсан үйлчилгээний хураамж болох 5000-20.000, маягтын хураамж 200-1000 төгрөгийг авахаа больсон байна.

Ингэснээр иргэд, үйлчлүүлэгчдийн мөнгийг хэмнээд зогсохгүй төрийн үйлчилгээг элдэв чирэгдэлгүй, хурдан шуурхай хүргэх боломжийг бүрдүүлж байгаа аж.

Харин холбогдох хууль, журамд заасан визний хураамж болон бусад тэмдэгтийн хураамжуудад өөрчлөлт ороогүй юм байна.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж