
Шоуны дэд байрт Соёлын тэргүүний ажилтан, уран нугараач Э.Лхагва-Очир шалгарсан ч гадаадад тоглолтоор явсан тул хараахан ирж амжаагүй юм. “Ододтой бүжиглэе-3” шоуны турш үзэгчдийн сонирхолыг хамгийн ихээр татаж, чадсан дуучин ноён Бондгор “Олны таашаалд нийцсэн бүжигчин” номинацын эзэн болсон бол мэргэжлийн давуу талаа ашиглан тайзнаа олон сонирхолтой, өвөрмөц бүжгүүдийг дэглэн харуулсан “Маск” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Ганзориг “Эрч хүчтэй бүжигчин” болсон юм. Түүнчлэн нийтийн дуучдыг төлөөлөн оролцсон Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Болдбаатар “Шилдэг стандарт бүжигчин”, “Aneмone” хамтлагийн дуучин Жаанаа “Шилдэг латин бүжигчин”, Азийн модель агентлагийн тэргүүн, мисс Ч.Содтуяа “Шилдэг үзүүлбэр” номинацын эзэн болж төрөл тус бүрээр шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн шоуны бүх оролцогчид Хөх хотоор аялах эрхээр давхар шагнуулсан юм.