
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл үндсэндээ чанаргүй зээл болдог. Зээлийн эргэн төлөх хугацаандаа амжиж төлж чадалгүй үлдэгдэл үүсгэх нь цаашлаад эдийн засгийг гацаанд оруулах сөрөг нөлөө үүсгэх магадлалтай ажээ.
Статистик мэдээллээр бол сүүлийн жилүүдэд манай улсад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ эрс буурч буй. 2010 онд дунджаар чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 17 хувийг эзэлж байсан. Харин энэ онд дунджаар 4 хувьтай байна.
Эдийн засгийн өсөлттэй жилүүдэд компаниудад мөнгө, санхүүжилтийн хэрэгцээ маш их байдаг хэрээр арилжааны банкууд их зээл гаргадаг. Арилжааны банкуудын 2012 онд гаргасан зээлийн хэмжээ өмнөх оноосоо бараг 50 хувиар өссөн гэх мэдээлэл гарч байна. Өнгөрсөн жил болон энэ жил гаргасан зээлийн хэдэн хувь нь хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл болохыг удахгүй мэдэгдэх болно.
Б.ХАЛИУН