“Sex and the City 2”-ын хүзүүний зүүлт худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

“Sex and the City 2”-ын хүзүүний зүүлт худалдаанд гарлаа

“Sex and the City 2” киноны дизайнер Patricia Field хүзүүний зүүлтний
загвар гаргажээ. Тэрбээр киноны гол дүрүүд болох дөрвөн бүсгүйн
хувцаслалт, бүх жижиг хэрэглэлийн дизайнийг гаргасан ба саяхан
коктейлийн шилний загвар хүртэл гаргаад байгаа.
Түүний шинэ бүтээл болох гоёмсог хүзүүний зүүлт нь дөрвөн навчтай,
мөнгөөр хийж цагаан шигтгээгээр чимэглэсэн байна.
Энэхүү хүзүүний зүүлтийн үнэ нь 12.99 ам.доллар аж. Их хотын
бүсгүйчүүдийн үнэнч шүтэн бишрэгчдэд энэхүү зүүлт том бэлэг болж байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж