Уго Чавесийн биеийн байдал хүнд байна

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Уго Чавесийн биеийн байдал хүнд байна

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесийн биеийн байдал хүнд байгаа талаар албаныхан өнөөдөр мэдэгджээ. Эмч нарын мэдэгдсэнээр тэрээр хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэн, дөрөвдэх удаагаа мэс засалд ороод байгаа бөгөөд хамгийн сүүлийн мэдээгээр  мэс заслын дараа түүний хиймэл  амьсгалын аппаратаар халдвар дамжсан байж болзошгүй байгаа гэнэ.

Өдгөө 58 настай Ерөнхийлөгч өнгөрөгч арванхоёрдугаар сарын 11-нд  Куба улсад хавдрын эсрэг мэс засал хийлгэсэн юм. Венесуэлийн Мэдээлэл, харилцаа холбооны сайд Эрнесто Виллегас Ерөнхийлөгчийн биеийн байдал мэс заслын дараах хүндрэлээс шалтгаалж тааруу байгааг ийн мэдэгдсэн байна. Уго Чавес энэ сарын 10-нд албан ёсоор Ерөнхийлөгчийн тангараг өргөх бөгөөд түүнээс өмнө  Чавесийн эрүүл мэнд эргэн хэвийн байдалд орох эсэх нь эргэлзээтэй байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж