Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Чуулганыг цуцаллаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт
зарлагдсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс шалтгаалан хуралдааныг УИХ-ын даргын
зүгээс цуцаллаа. Ингэснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ирэх долоо
хоногийн пүрэв гаригт зарлагдан хуралдах болж байна. Гэхдээ өнөөдөр үдээс хойш
15.00 цагт Засгийн газрын цаг орох аж. Үүгээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг
Хаврын бүтээн байгуулалтын ажлын
бэлтгэлийн талаар
мэдээлэл хийх юм. Үүнийг гишүүд сонсоно. Энэхүү
мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сонсохгүй гэдгээ мэдэгдсэн хэдий ч Засгийн
газрын цагт гишүүдийн ирц хамаардаггүй тул хойшлогдоно гэх асуудал гарахгүй юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж