Макаогийн дараа Монгол

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Макаогийн дараа Монгол

“The Economist” сэтгүүл 2013 онд эдийн засаг нь хамгийн их өсөх орнуудыг нэрлэжээ. “The Economist” сэтгүүлийн дэргэдэх “The Economist Intelligence Unit” судалгааны компани энэ онд Макаогийн эдийн засаг хамгийн ихээр өснө гэж үзсэн байна. Макаогийн шинэ казино цалин хөлс нь нэмэгдэж, их орлоготой болж буй Хятад жуулчдын ачаар мөрийтэй тоглоомоос олох ашгаа өсгөж, Макаог 14 хувийн өсөлттэй орон болгох гэнэ.  Жагсаалтын хоёрдугаарт Монгол бичигдсэн бөгөөд мөн л Хятадын эрэлтийн ачаар эдийн засгийн өсөлт нь 13 хувьд хүрнэ гэж тус судалгааны багийнхан үзжээ. Хятадын ашигт малтмалын түүхий эдийн эрэлт Монголын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг тодорхойлж байгаа бөгөөд энэ жил Оюутолгой орд худалдаанд гаргах бүтээгдэхүүнээ боловсруулж, экспортолж эхлэх учраас Монголын эдийн засгийн өсөлт эрчимжинэ хэмээн тэд онцолсон байна.

Хятадын хувьд эдийн засаг нь энэ жил 8 хувийн  өсөлттэй байх төлөвтэй байна. Үүнээс ихээр өсөж болох ч дэлхийн бусад орноос хамааралтай хэвээр байх болно. Харин энэ хооронд Европ хямарсан хэвээр байх ба Грек уналтыг тэргүүлэх бололтой.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж