Зохиогч: Luke M. Snell, P.E.
Энэ асуултууд Улаанбаатар хотын бетон зуурмаг үйлдвэрлэгч нэгэн шинэ компанид өөрийн үйлдвэртээ хөрөнгө оруулалт хийн, мөн шинээр том оврын ачааны машинууд худалдаж авсных нь дараа тулгарсан юм.
2010 онд энэ компанийн хөрөнгө оруулагчид чанартай бетон зуурмагийн үйлдвэр байгуулах тохиромжтой цаг нь монголд ирсэн гэдэг шийдвэрт хүрч, улмаар Премиум Конкрит компанийг үүсгэн байгуулсан байна. Тэд бетон зуурмагийн үйлдвэр болон туршилт хийх лаборатори, томоохон тээвэрлэгч машинуудыг худалдан авч үйлдвэрлэлээ эхлүүлэхдээ чанартай бетон зуурмаг болон хэрэглэгчидээ дээдэлсэн үйлчилгээгээрээ бусдаас ялгарахыг, илүү байхыг чухалчилсан юм. Өнөөдөр монголд олон улсын нэр хүнд бүхий инженерийн болон барилгын компаниуд үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн учир тэдэнд өөрсдийн бүтээгдэхүүний чанарыг таниулах асуудал нэн тэргүүний чухал зорилт нь болсон юм. Тиймээс тэд санаачилан, намайг Монголд урьж, компанийнхаа ажилтнууд болон хэрэглэгчдэдээ зориулан сургалт семинар зохион байгуулахыг хүссэн юм.
Удалгүй 2012 оны 6 сард би Премиум Конкрит компанийн ивээн тэтгэж зохион байгуулсан Монголын Бетоны XI холбооны уулзалтанд оролцох үеэрээ энэ ажлыг хэрэгжүүлсэн юм. Анхны зөвлөгөөн 2002 онд АНУ-ын Бетоны Институтын Монгол дахь салбарын нээлттэй зэрэгцэн тохиож байсан бөгөөд тэр цагаас өнөөг хүртэл би Монгол дахь салбар болон тухайн холбоотой хамтран ажилласаар ирсэн юм.
Монголын Бетоны XI холбооны уулзалтын үеэр тус компанийн гүйцэтгэх захирал О.Батмөнх өөрсдийн бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөхийг хүсэхийн хамт бүтээгдэхүүнийг олон улсын түвшинд баталгаажуулах боломж байгаа эсэхийг тодруулж асуусан юм. Би түүнд олон улсын хэмжээнд National Ready Mixed Concrete Association /NRMCA/ гэдэг холбоо байдаг, энэхүү холбоо нь бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулсан гэрчилгээ олгодог тухай тайлбарлаж өгсөн билээ. АНУ-д энэхүү гэрчилгээг бетон зуурмагийн болон барилгын компаниуд өөрсдийн үйл ажиллагаандаа өргөн хэрэглэж заншсан байдаг. Учир нь энэхүү гэрчилгээ бетон зуурмагийн компаниудын хувьд тэдний үйл ажиллагаа нь стандартын дагуу хийгдэж, бүтээгдэхүүн нь чанарын өндөр түвшинд хүрснийг илтгэх нэрийн хуудас нь, бүтээгдэхүүний чанарын илэрхийлэл нь болдог.
Премиум Конкрит компанийн хамт олон надаас 2012 ондоо багтан ирж энэхүү бүтээгдэхүүний чанарын илэрхийлэл болох гэрчилгээг олгож чадах уу хэмээн асуусан бөгөөд үйлдвэрийн сорил, шалгалтыг арван нэгдүгээр сарын нэгнээс наймны хооронд зохион байгуулахаар ярилцаж тохирсоныхоо дагуу бид тус үйлдвэрт ирж ажилласан юм.
Тус компанийн бетон зуурмагийн 2 үйлдвэр нь NRMCA холбооны бүхий л стандарт, шаардлагыг бүрэн хангаж чадсанд NRMCA холбоо болоод миний бие /шалгагч инженерийн хувиар/ Премиум Конкрит компанийг Монгол дахь анхны бетон зуурмагийн үйлдвэрийн олон улсын гэрчилгээтэй үйлдвэрээр зарлахдаа бахархан, догдолсон юм.
Энэ үйл явдлыг “Премиум Конкрит” компани нь дэлхий даяар таран байрлах бетон зуурмагийн үйлдвэрийн Сертификат / чанарын батламж/ олгодог NRMCA холбооны гэр бүлд нэгдэж, урт удаан хугацаанд амжилттай хамтран ажиллахын бэлгэдэл гэж үзэж байна.