Шоу ертөнцийн нэр хүндтэй эрхэм Саймон Коуэлл сүүлийн үед жүжигчин, дуучин, модель Кармен Электратай болзож байгаа тухайгаа өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдэгдсэн. Гэхдээ Саймон Коуэлл өчигдөр экс сүйт бүсгүй Межган Хуссайнитайгаа Сен-Бартелеми арлын далайн эргээр хувийн усан онгоцоор зугаалсан байна. Экс хосууд тансаг зэрэглэлийн усан онгоцон дээр наранд биеэ шарж, бүтэн өдрийг амарч өнгөрүүлжээ. Саймон Коуэлл өнгөрсөн 2010 онд Межган Хуссайнитай сүй тавьсан боловч хосууд салсан тухай тэр өөрөө өнгөрсөн жилийн эхээр мэдэгдсэн юм. Тухайн үед Английн зохиолч Том Бовер Саймон Коуэллийн зөвшөөрөлгүйгээр өөрийнх нь амьдралаас сэдэвлэсэн “Sweet Revenge: The Intimate Life Of Simon Cowell” нэртэй ном гаргаж, шуугиан тарьж байжээ. Энэхүү номонд өгүүлснээр бол Саймон Коуэлл Межган Хуссайнитай сүй тавьсан нь алдаа байсан хэмээн ярьсан байна. Саймон Коуэлл Межган Хуссайнигаас сүйгээ цуцалсныхаа төлөө Беверли-Хиллзэд таван сая ам.долларын тансаг өргөө худалдаж авч өгсөн байна.
Б.АНХТУЯА