Хүчингийн хэрэг үйлдсэн этгээдүүдийг шүүх хурал эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Хүчингийн хэрэг үйлдсэн этгээдүүдийг шүүх хурал эхэлжээ

Энэтхэгийн Цагдаагийн газрын албанаас эх сурвалжуудад мэдээлснээр шинэ оны өмнөхөн Дели хотод гарсан хүчингийн хэргийн золиос болсон 23 настай бүсгүйн үхэлд буруутай этгээдүүдийг шүүх хурал өчигдөр албан ёсоор эхэлсэн байна. Бүлэг этгээдүүдийн гарт өртсөн хохирогч бүсгүй өнгөрсөн долоо хоногт Сингапурын эмнэлэгт амьсгал хураасан юм. Энэтхэгийн албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар гэмт этгээдүүд хүний амь насыг хэрцгийгээр хөнөөсөн, хүчин, хүн хулгайлсан гэх мэт хэд хэдэн онц ноцтой хэрэгт яллагдах тодорхой болоод байгаа юм байна.

Хэрэг гарсны дараа Энэтхэгт амиа алдсан бүсгүйн үхэлд холбогдох этгээдүүдийг буруутгасан эсэргүүцлийн жагсаал удаа дараа болж, гэмт этгээдүүдэд цаазаар авах ял оноох хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Өчигдөр мөн Энэтхэгийн зарим эх сурвалжуудаар гэмт этгээдүүдэд тус улсын шүүх цаазаар авах ял оноож магадгүй хэмээн мэдээлж байсан юм.  Шинэ Дели хотын “Saket” дүүргийн  шүүхийн шүүгч Суман Налвагийн мэдээлснээр оюутан бүсгүйг хүчирхийлсэн таван хэрэгтнийг барвчлаад байгаа бөгөөд тэдний гэм буруутайг нотлох хангалттай нотлох баримт байгааг тэрээр  онцолсон байна. Түүнчлэн цагдаа нар дээрх хэрэгт шүүхээр ял сонсхоор болсон таван гэмт этгээдээс гадна дахин нэг буруутай этгээдийг мөн мөрдөн шалгаж байгаа тухай мэдэгдсэн байна.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж