Талибанчуудад буудуулсан Пакистаны зоригт Малала охин ирэх сард Английн Бирмингем хотод гавлын ясны мэс засал хийлгэхээр болсон тухай түүний ойрын эх сурвалж мэдээлжээ. Тэрээр өнгөрсөн аравдугаар сард гэмт халдлагад өртсөнийхөө дараа Бирмингемийн Хатан хаан Элизабетийн “QEHB” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.
Тус эмнэлэгт Малалаг эмчилж байсан эмч нарын мэдэгдсэнээр Малала ирэх сарын эхний долоо хоногт багтан гавлын ясны мэс засалд орох гэнэ. “QEHB” эмнэлэгийн захирал Дейв Россерийн мэдээлснээр Малала охины ирэх сард хийлгэх мэс засал нилээн хүндэд тооцогддог бөгөөд түүний тархинд авсан гэмтэл зүүн нүдний хараанд муугаар нөлөөлөх учраас дээрх мэс заслыг зайлшгүй хийх хэрэгтэй аж.
Э.АНХТУЯА