Төрийн соёрхолт дуучин Д.Болд удтал хүлээлгэсэн шинэ клипээ дэлгэлээ. Энэ бол “Монгол поп-2” цомогт нь багтсан “Намрын тухай бодол” дууны клип. Алтран шаргалтах намрыг эргэн сангдуулсан шинэ клипээ дуучин Д.Болд өчигдөр youtube-д байрлуулсан бөгөөд хүмүүс шинэ уран бүтээлийнх нь талаар ам сайтай байна. Тэрээр яруу найрагч Р.Чойномын “Сүмтэй будрын чулуу” номонд багтсан “Намар аа гэж юусан билээ” шүлгэнд ая хийн, “Намрын тухай бодол” дууг бүтээжээ.
Д.Болд: “Намрын тухай бодол” бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Г.ДАША