Жүдочид шинэ оны тэмцээний салхийг хагална

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Жүдочид шинэ оны тэмцээний салхийг хагална

Шинэ оны анхны улсын аварга шалгаруулах тэмцээн жүдогийнх байх нь ээ. Тодруулбал, жүдо бөхийн УАШТ нэгдүгээр сарын 7-9-нд Спортын төв ордонд болох юм. Ингэхдээ 7, 8-нд хувийн тэмцээн, харин 9-нд багийн тэмцээн болох ажээ. Улсын аваргаас шалгарсан тамирчдаас тивийн аваргыг зорих баг тамирчдыг сонгох шалгаруулах бөгөөд Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нарын шилдгүүд зодоглох гэнэ. Харин Лондонгийн татамид эх орноо төлөөлсөн жүдочдоос М.Бундмаа, Н.Түвшинбаяр, Ц.Мөнхзаяа нарын зарим тамирчид энэ жилийн улсын аваргыг өнжихөөр болсон байна.

Жүдо бөхийн УАШТ-ий дараа залгуулаад чөлөөт бөхийн улсын аварга энэ сарын 10-12-нд болно. Олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, Гавьяат тамирчин О.Насанбурмаа нарын тэргүүтэй чөлөөтийн шилдэг тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд аваргуудаа тодруулах юм.

Харин боксын УАШТ нэгдүгээр сарын 28-наас хоёрдугаар сарын 3-нд Спортын төв ордонд болох аж.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж