Монголын бизнесийн зөвлөл, Канадын Элчин сайдын яамны Худалдааны хэлтэс
хамтран Олон улсын уул уурхайн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн
“PDAC 2013” үзэсгэлэнг гуравдугаар сарын 3-6-ны хооронд Канадын Торонто
хотноо зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд Монголын төлөөлөгчид оролцох боломжтой бөгөөд нэгдүгээр сарын 15-ныг хүртэл бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдийг 317027 дугаарын утсанд бүртгэж эхэлжээ.

Уг үзэсгэлэнд дэлхийн 125 улсын нийт 1000 гаруй компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаас гадна уул уурхайн холбогдолтой сургалт, семинаруудыг хийх юм байна. Ийнхүү 125 улсыг эгнээндээ нэгтгэх үзэсгэлэнгийн үеэр бизнес эрхлэгчид санал солилцох, шинэ түншээ хайх боломжийг бүрдүүлэх ажээ. Тухайлбал, олон улсын үзэсгэлэнд оролцохоос гадна Канадын хөрөнгө оруулагчдын “B2B” уулзалтанд оролцох, дэлхийн долоон гайхамшгийн нэг болох Ниагара хүрхрээгээр аялах юм байна.
У.БОЛОР