Сүүлийн хоёр хоногийн турш идэвхтэй яригдаж байсан Демба Багийн наймаа нэг тийш шийдэгдлээ. Түүний наймааны тухай хамгийн эхэнд мэдээлсэн эх сурвалж нь Английн Премьер лигийн twitter дэх албан ёсны хуудас байлаа. Харин үүний дараахнаас эхлэн Европын хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүд гэрээний бусад нөхцөлүүдийн тухай мэдээлж эхэлсэн юм. Роман Абрамовичийн туслахууд Батай хоёр удаа уулзалт хийсний эцэст энэхүү наймаа явагдсан бөгөөд 7.5 сая фунтийн өртгөөр “Челси”-д иржээ. Харин “Угсаатнууд”-ын эгнээд нэгдсэнээр Демба Ба долоо хоногт 75 мянган еврогийн цалин авахаар болсон байна. Энэ нь “Ньюкасл” дахь цалингийн хэмжээнээс хоёр дахин их юм.
Score Studio