“Шинэ цас 2013” үзэсгэлэн үүдээ нээнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

“Шинэ цас 2013” үзэсгэлэн үүдээ нээнэ

Монгол түмний бүтээсэн их өв соёлын нэг нь үндэсний монгол бичиг. Уран бичлэг буюу каллиграф нь дорно дахины ард түмний дотоод сэтгэлгээний урлаг болж, тухайн улс түмнийхээ ахуй соёл, ёс заншил, яруу найраг сэлттэй нягт уялдаатай хөгжсөн түүхтэй. Тэгвэл тун удахгүй буюу энэ сарын 11-нд Уран зургийн галерейд шинэ залуу, шилдэг каллиграфчидын “Шинэ цас-2013” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. “Шинэ цас” үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил долоо дахь жилдээ болох гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь монгол уран бичлэг үндэсний өвийг сэргээн хөгжүүлэх, сурталчлан таниулах, золхиостэй хэрэглээ бий болгох зорилготой юм. Үзэсгэлэн энэ сарын 11-наас ирэх нэгдүгээр сарын 15-ныг хүртэл Уран зургийн галерейд үргэлжлэх ажээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж