Евро зах зээлүүдийг унагасаар байна

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Евро зах зээлүүдийг унагасаар байна

Еврогийн хямралтай холбоотойгоор АНУ-ын хувьцаанууд өчигдөр үдээс хойших арилжааны үеэр огцом уналаа. Нью-Йоркын хөрөнгийн биржийн “Dow Jones” аж үйлдвэрийн индекс 376 оноогоор буурсан. АНУ-ын бүхий л том хөрөнгийн биржүүдийн индексүүд буурсан харагдаж байна. “S&P 500” болон “Nasdaq” дөрвөн хувиар унасан байна. АНУ-ын зах зээл дээр арилжаа эхлэхээс өмнө Германы “DAX” 2.02, Францын “Cac” 2.25, Лондонгийн “FTSE-100” индекс 1.65 хувиар тус тус унасан байна.

Зураг дээр: Олон улсын биржүүдийн индексүүд унаж, бүгд улаан өнгөтэй харагдаж байна.

АНУ-д ажилгүйдлийн хэмжээ өсч байна гэсэн мэдээ Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцааны ханш өсөхөд нөлөөлсөн байна. Газар авсан ажилгүйдлийг эсэргүүцэн Грекийн иргэд гудамжиндаа жагсан, банкны байр шатааж байсан юм. Түүнтэй төстэй явдал АНУ-д гарах вий гэсэн айдас зарим хөрөнгө оруулагчид төрсөн бололтой гэж “Wells Fargo” компанийн хувьцааны зах зээлийн стратегич Скотт Маркуйллер /Scott Marcuiller/ ярьж байна. АНУ-ын сүүлд гаргасан судалгаанаас үзвэл тус улсын ажилгүйдэл сүүлийн гурван сарын хамгийн өндөр төвшинд хүрсэн байна. Германы засгийн газар бондын зах зээл дээрх дамлан худалдаалалтыг хориглох шийд гаргасан нь ийнхүү зах зээл савлах бас нэг хүчин зүйл болсон юм. Товчхон дүгнэхэд олон улсын хөрөнгийн зах зээл сөрөг савалгаа ихтэй байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж