Голландын тоног төхөөрөмжийн сургалт явуулна

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Голландын тоног төхөөрөмжийн сургалт явуулна

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Загвар сургалтын төвөөс Голландын Засгийн газрын тусламжаар нийлүүлсэн талх нарийн боовны тоног төхөөрөмжид дадлага хийх сургалтыг эхлүүлэх гэж байна. Ингэхдээ нэгдүгээр сарын 7-ноос бялуу, кекс хийх тав хоногийн сургалтыг явуулах бөгөөд гарын авлага,  DVD, гэрчилгээ олгох ажээ. Сануулахад сургалтад ирэхдээ цагаан халад /өмд цамц/, хормогч, малгай/алчуур/, шаахай, гарын алчуур гэсэн хувийг бэлтгэлтэй байх хэрэгтэй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас лавлах боломжтой юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж