Кристен Стюарт “V”-гийн хуудаснаа

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Кристен Стюарт “V”-гийн хуудаснаа

Сүүлийн үед кино сонирхогчдыг байлдан дагуулж буй Twilight-ийн од Кристен Стюарт “V” сэтгүүлд зочлон сонирхолтой яриа өрнүүлжээ. Тэрээр хүүхэд нас, хувийн амьдрал төдийгүй шинэ уран бүтээлийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна. Түүний хэлснээр жүжигчин бүсгүй тун удахгүй шинэ киноны зураг авалтад орох гэж буй гэнэ.

Кристен Стюарт “Twilight”-ийн шинэчилсэн ангиас гадна хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 12-нд нээлтээ хийсэн “On the Road” кинонд мөн тоглосон юм. Хамгийн сүүлийн мэдээгээр Кристенийн гол дүрд нь тоглосон уг кино “Box Office”-т 5,925,504 ам долларын ашиг олоод байгаа юм байна. Тэрээр ярилцлагынхаа үеэр шинэ уран бүтээлдээ ямар дүр бүтээж байгаа талаар тодорхой зүйлийг мэдээлээгүй ч өөрийнхөө зан чанараас өөр, хурц ширүүн дүрүүдийг бүтээхийг хүсдэг тухайгаа хэлжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж