
Кристен Стюарт “Twilight”-ийн шинэчилсэн ангиас гадна хамгийн сүүлд арванхоёрдугаар сарын 12-нд нээлтээ хийсэн “On the Road” кинонд мөн тоглосон юм. Хамгийн сүүлийн мэдээгээр Кристенийн гол дүрд нь тоглосон уг кино “Box Office”-т 5,925,504 ам долларын ашиг олоод байгаа юм байна. Тэрээр ярилцлагынхаа үеэр шинэ уран бүтээлдээ ямар дүр бүтээж байгаа талаар тодорхой зүйлийг мэдээлээгүй ч өөрийнхөө зан чанараас өөр, хурц ширүүн дүрүүдийг бүтээхийг хүсдэг тухайгаа хэлжээ.

Э.АНХТУЯА