Бага ангийн сурагчид амарч байна

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Бага ангийн сурагчид амарч байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр сурагчдын өвлийн амралтын хугацааг сунгах шийдвэрийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 11-нд гаргасан.  Хүйтний эрч чангарсан, ханиад томууны халдвар ихэсчж, эмнэлгүүд ачаалалтай, сурагчийн ирц ихээхэн доогуур байгаагаас сурагчдийн амралтыг сунгахаар болсон билээ. Ингээд сайдын тушаалын дагуу нийслэлийн сургуулиудын бага ангийн сурагчид өнгөрсөн сарын 31-нээс таван долоо хоног, дунд ангийн сурагчид энэ сарын 14-нөөс эхлэн гурван долоо хоног, ахлах ангийн сурагчид энэ дүгээр сарын 21-нээс эхлэн хоёр долоо хоног амарч байгаа юм.

Харин хөдөөгийн буюу аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага ангийн сурагчид энэ сарын 14-нөөс эхлэн таван долоо хоног, дунд ангийн сурагчид энэ сарын 28-наас эхлэн гурван долоо хоног, ахлах ангийн сурагчид ирэх хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн хоёр долоо хоног амарна. Хөдөөгийн сурагчдын III улирлын хичээл Цагаан сарын дараа, ирэх хоёрдугаар сарын 17-ноос эхлэх ажээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж