Малалагийн аав консулын ажилтан болжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.04-нд нийтлэгдсэн

Малалагийн аав консулын ажилтан болжээ

Пакистаны өсвөр насны Малала охин өнгөрсөн онд хаалттай ертөнцийн талаар нэрээ нууцлан дуу хоолойгоо илэрхийлснийхээ төлөө талибанчуудад буудуулж хүнд шархатсан. Түүний бие харьцангуй сайжирсан ч Английн Бирмингем хотын  I Элизабет  хатан хааны нэрэмжит эмнэлэгт тусгай эмчилгээ хийлгэсээр буй юм. Хаалттай ертөнцийн дуу хоолой нь байж, улиран одсон 2012 оны бас нэгэн онцлох эрхэм байж чадсан түүнийг эргэхээр Пакистаны ерөнхийлөгч Асиф аль-Зардари тус эмнэлэгт зочилсон удаатай.

Ерөнхийлөгч Малала охиныг эргэх дашрамд охины аавтай уулзаж, эмчилгээний төлбөрт санаа тавихаа мэдэгдсэн байна. Мөн тэрээр Малала охины аав Зиаудуддин Юсуфзайг Бирмингем хотод орших Пакистаны консулын газарт албан тушаалд томилжээ. Ингээд охины аав ирэх гурван жилд Пакистаны консулын газарт боловсролын атташегаар ажиллах болсон байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж