Домогт рок дуучин Оззи Осборн ямар ч ажилтай байсан бяцхан ач охин Перлдээ үргэлж цаг зав гаргадаг гэнэ. Тиймдээ ч тэрбээр найман сартай бяцхан ач охинтойгоо авахуулсан зургаа twitter хуудсандаа байршуулж, хамгийн сайн өвөө байхыг хүсдэг тухайгаа бичжээ. Осборн мөн Зул сарын баярыг ач охинтойгоо хамт тэмдэглэн өнгөрүүлсэндээ баяртай байгаагаа ч дурдахаа мартсангүй.
Перл Осборнийн хүү Жек Осборн, түүний эхнэр топ модель Лиза нарын анхны хүүхэд юм. Хосууд өнгөрөгч аравдугаар сард Хавайд хуримаа хийсэн бөгөөд Лиза, Жек нар ч мөн Зул сарын баяраар авахуулсан Перлийн зургийг twitter-тээ тавьсан байна. Осборны гэр бүлийнхэн Малибу дахь тансаг харшдаа Зул сарыг үджээ.
Э.АНХТУЯА