Швейцарид зэвсэгт этгээд гурван хүний аминд хүрэв

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Швейцарид зэвсэгт этгээд гурван хүний аминд хүрэв

Швейцарийн Вале мужийн Дайллон тосгонд архи ууж согтуурсан 30 настай эрэгтэй зэвсэг агсан танхайрч, оршин суугчид руу гал нээжээ. Үүний улмаас гурван хүн газар дээрээ нас барж, өөр хоёр хүн хүнд шархтан эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэрчүүдийн яриагаар гэмт этгээд тосгоны оршин суугчдыг зэвсэг барин заналхийлж байснаа гэнэт тэдэн рүү гал нээжээ. Хэрэг өчигдөр оройн 20.00 цагийн үед гарсан бөгөөд цагдаа нар гэмт этгээдийг баривчилсан байна. Цагдаа нарын мэдээлснээр гэмт этгээд винтов буугаар зэвсэглэсэн байжээ. Хэргийг тодруулахаар цагдаагийн байгууллагынхан ажиллаж буй юм байна.

Дайллон тосгон нь Швейцарийн хоёр дахь том хот Женевээс 100 км-ийн зайтай оршдог аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж