Бондыг дэд бүтцийн салбарт ашиглах нь зөв гэжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Бондыг дэд бүтцийн салбарт ашиглах нь зөв гэжээ

Засгийн газрын 1.5 тэрбумын бондын мөнгийг хэрхэн зарцуулах талаар бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэсэн байдлыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас мэдээллэжээ. Үүнд дийлэнх олонх нь бондоос олсон мөнгийг Зам, дэд бүтэц, эрчим хүч, дулаан, цэвэрлэх байгууламжийн салбарт ашиглах нь зүйтэй гэсэн саналтай байгаа юм байна. Тухайлбал,

Бондыг зарцуулах салбарууд

Хувь

Зам, дэд бүтэц, эрчим хүч, дулаан, цэвэрлэх байгууламж

41,5 %

Барилга, барилгын материал үйлдвэрлэл, орон сууц, хот тохижилт

21,9 %

Боловсруулах үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, экспорт

17,1 %

Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд

12,5 %

ЖДҮ, газар тариалан , мал аж ахуй

12,1 %

Байгалийн хий, нефть боловсруулах үйлдвэрлэл

9,7 %

Тээвэр, логистик, аялал жуулчлал

9,2 %

Хүнд үйлдвэрлэл

7,3 %

Өндөр технологийн салбар

4,6 %


Ийнхүү бизнес эрхлэгчдийн саналаас үзэхэд, өр зээлийг богино хугацаанд үр ашгаа өгөх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, хяналт шалгалтыг ил тод байлгах хэрэгтэй гэсэн нийтлэг саналтай байгаа ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж