Баянгол дүүргийн гэрэлтүүлгийг шалгана

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Баянгол дүүргийн гэрэлтүүлгийг шалгана

Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, орлогч дарга Г.Энхболд нар өнөөдөр Улаанбаатар Цахилгаан тээвэр компанийн удирдлагууд, албан хаагчидтай уулзаж, 2012 оны гэрээний белэлтийг дүгнэн, 2013 оны төлөвлөгөөнд юу тусгах талаар санал бодлыг нь сонссон байна.

Улаанбаатар Цахилгаан тээвэр компанийн удирдлагууд Баянгол дүүргийн нийт нутаг дэвсгэрийн 92,4 хувь нь гэрэлтүүлэгтэй хэмээн тайлан гаргасан ч цаашид анхаарах зүйл их буй талаар ярьсан юм. Хуучирсан технологийн гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийг хийсэн, хэдийгээр цахилгаан хэмнэдэг боловч орчны ямар ч тусгалгүй 717 гэрэл буй талаар тэд ярьсан юм. Цаашид гэрэлтүүлгийн чанарыг сайжруулж, орчин үеийн шийдэлтэй болгох талаар тэд харилцан санал солилцлоо. Их хотын соёл гэрэлтүүлгээсээ эхэлдэг гэдэг учраас нийслэлийн төв болсон Баянгол дүүргийн удирдлагууд ч мөн гудамж талбайн гэрэлтүүлэгт анхаарлаа төвлөрүүлж байна.

Тиймээс Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, орлогч дарга Г.Энхболд, Улаанбаатар Цахилгаан тээвэр компанийнхан, мөн хороон дарга нар, тендерт шалгарч гэрэлтүүлгийн ажлыг гардан хийсэн компаниуд зэрэг бүх талын албаны хүмүүс энэ сарын 9-ний орой дүүргийн гэрэлтүүлэгтэй танилцаж, 2013 оны ажлын төлөвлөгөөг иргэдтэйгээ хамтран боловсруулах юм байна. Мөн цаашид гэрэлтүүлгийг хотыг камержуулах ажилтай уялдуулан хийх нь зүйтэй гэдэг дээр байр суурь нэгдээд байна.   
 

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж