Ким Чен Унын гэргий амаржжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Ким Чен Унын гэргий амаржжээ

Хойд Солонгосын лидер Ким Чен Унын гэргий Ри Сол Жу амаржсан тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ. Умардын залуу удирдагчийн гэргий жирэмсэн болсон тухай албан ёсны мэдээлэл огт гараагүй ч Өмнөд Солонгосын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай албан бусаар мэдээлж, Ри Сол Жугийн том гэдэстэй зургуудыг нийтэлж байсан юм.

Ри Сол Жу өнгөрсөн удаад Ким Чен Ирийн өөд болсны нэг жилийн хүндэтгэлийн ажиллагаанд солонгос үндэсний хувцас болох хамбуг өмссөн байсан бөгөөд гэдэс нь нэлээд том байсан нь олны анхаарлыг ихээр татжээ. Одоогоор эх сурвалжууд Ким Чен Унын эхнэр Ри Сол Жуг  Хойд Солонгосын нийслэл Пхеньянд амаржсан гэхээс өөр мэдээлэл цацаагүй байна. Ри Сол Жу анх өнгөрсөн жилийн долдугаар сараас олны өмнө гарч ирэх болсон бөгөөд хосууд  2009 онд гэрлэсэн гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж