Их зөнчийн амьдралын тухай комикс гарлаа

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Их зөнчийн амьдралын тухай комикс гарлаа

http://www.charliehebdo.fr/ сайтын скриншот

Францад их зөнч Мухаммедийн амьдралын тухай комикс худалдаанд гарчээ. Зохиогч нь өмнө нь Мухаммедийн шог зургийг нийтэлж байсан долоо хоног тутмын “Charlie Hebdo” сэтгүүл гэнэ.

“Мухаммедийн амьдрал” гэсэн комиксийн эхний хэсгийг “Charlie Hebdo сэтгүүлийн сайтаас онлайнаар худалдан авч болох ба үнэ нь зургаан евро гэнэ. Номыг бүтээгчдийн зүгээс тэрхүү комикс нь танин мэдэхүйн зориулалттайг онцолж байна. Зохиогчид нь их зөнчийг элэглээгүй харин түүний амьдралыг уншигчдад ойлгомжтойгоор хүргэх аргыг сонгосон гэнэ.

“Charlie Hebdo” сонины хэвлэн нийтлэгч ба зураач Шарб хочтой Стефан Шарбонье ярихдаа, номыг бүтээхэд исламын шашинтай  хүмүүсийн төлөөлөгчид оролцсон учраас комикс нь сүсэгтэн олныг доромжилсон биш болно гэжээ. Өмнө нь уг сэтгүүл их зөнчийг элэглэн зураад исламчуудын дургүйцлийг гаргаж байлаа. 2006 онд “Charlie Hebdo” их зөнчийн шог зургийг Данийн “Jyllands-Posten” сэтгүүлээр гаргасан байв. Исламын дургүйцлийг гаргасан кино дуулиан тарьж байх үер уг  сэтгүүл дахин нэг шог зураг гаргасан байв. Түүний улмаас Шарбоньед ална гэсэн занал ирсэн юм. Тэр цагаас түүнийг цагдаагийнхан хамгаалалтдаа авчээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж