Нийслэлийн Засаг дарга сайдын статустай болох уу?

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Нийслэлийн Засаг дарга сайдын статустай болох уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүн Ш.Сайхансамбуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн эрхийг өргөтгөж дөрвөөс таван жилээр иргэдээс шууд сонгодог байвал ямар вэ гэсэн санал дэвшүүллээ. Ингэвэл иргэд Засаг даргатайгаа хариуцлага тооцоход хялбар болно хэмээн тэр хэлж байсан юм. Мөн нийслэлийн Засаг даргыг сайдын статустай болгох санал ч гарч байлаа. Засгийн газрын Шадар сайд М.Энхболдын хариулснаар Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Засгийн газрын гишүүн байх нь Үндсэн хуультай тийм ч харш зүйл биш аж. Мөн нийслэл хотын төсөв хөдөөнөөс шилжин ирэгсдийн ачааллыг даахад хүнд байдаг тул зохих хэмжээний хураамжийг эхний жилд нь авахад буруудах зүйлгүй хэмээн үзэж байгаа юм байна. Зөвхөн 2004 онд л гэхэд бүхэл бүтэн нэг аймгийн хүн амтай тэнцэх тооны буюу 74847 хүн хөдөөнөөс нийслэлд шилжин ирж байсныг Шадар сайд мэдээллээ. Хуулийн төслийг үдээс хойш 15.0 цагас үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

  Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж