УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 15.00 цагт зарласан байсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр дөнгөж сая эхэллээ. Хуралдааны эхэнд Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Одоо чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг эхлээд байна. Шүүхийн тухай багц хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр танилцууллаа.
Г.ДАРЬ