Шон Пенн Хавайд амрав

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Ганц бие амьдралыг сонгоод удаж байгаа Холливудын нэрт жүжигчин Шон Пенн өнгөрсөн даваа гаригт Хавайн томоохон арлуудын нэг Мауид амрахаар иржээ. Хоёр ч удаагийн Оскарын шагналт Шон далайн эрэг дэх элсэн дээр ганцаараа алхаж байгаа нь папараццид ийнхүү өртсөн байна. Тэрээр 14 жилийн турш хамтдаа амьдарсан эхнэр Робин Врайтаас салсны дараа хүмүүнлэгийн үйлст гар бие оролцох болсон юм.

Тэрээр 2010 онд Гайтид болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр тус улсын иргэдийг гамшгаас аврах хүмүүнлэгийн үйлсэд хамгийн идэвхитэй оролцсон хэмээн үнэлэгддэг аж. Түүнчлэн Шон 1985 онд нэрт дуучин Мадоннатай гэрлэсэн ч хосууд дөрвөн жилийн турш хамтдаа амьдраад салсан. Хоёр дахь эхнэрээсээ салснаас хойш тэрээр Бригитте Нелсэн, Петра Немкова, Жессика Ваят нараас гадна жүжигчин Скарлет Йохансонтой мөн нэр холбогдож байжээ. Шон одоогоор хоёр ч кино төсөлтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд түүний нэг нь нэрт найруулагч Роберт Динерогийн бүтээл бөгөөд удахгүй үзэгчдийн хүртээл болох гэнэ. 

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж