Францад орон сууцанд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Францад орон сууцанд гал гарчээ

Францын нийслэл Парис хотын захын нэгэн орон сууцанд гал гарч, нэг гэр бүлийн дөрвөн хүн, өөр нэг хүний амь үрэгдсэн байна. Мөн 18 оршин суугч гэмтэж, түлэгдсэний дунд нярай хүүхэд, хоёр гал сөнөөгч байсан бөгөөд тэднийг яаралтай эмнэлэгт хүргэжээ. Долоон давхар орон сууцны барилгын дөрөвдүгээр давхарт өчигдөр өдөр 15.00 цагийн үед гал гарсан байна. Галыг унтраахаар 100 гаруй гал сөнөөгч ажиллаж, эвхдэг шат ашиглан оршин суугчдыг аврах ажиллагаа явуулснаар галыг гурван цагийн дараа бүрэн унтраажээ. Гэрчүүдийн яриагаар орон сууцанд хүчтэй дэлбэрэлт болсны дараа их хэмжээний гал дүрэлзсэн байна. Одоогоор Парис хотын албаныхан галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Энэ хэрэгтэй холбоотойгоор Францын Дотоод хэргийн сайд Мануэл Валлс галд өртсөн орон сууцны байдалтай танилцаж, хохирогчдод эмгэнэл илэрхийлжээ. Францын мэдээллийн агентлагийн мэдээлснээр галд нэг гэр бүлийн хос 12, 15 насны хүүхдүүд болон хүүхдүүдийн  найз 18 настай хүүхдийн хамт амь үрэгдсэн байна. Үүнээс өмнө Францын Парис хотын захын нэгэн орон сууцанд гал гарснаар 50 оршин суугч амь үрэгдэж байжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж