Кети Холмс Жейктэй ямар ч холбоогүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Кети Холмс Жейктэй ямар ч холбоогүй гэжээ

Саяхан Америкийн зарим шар хэвлэлүүдээр Холливудын нэрт жүжигчин Кети Холмсыг жүжигчин Жэйк Жилленхолтой хайрын романс дэлгэсэн хэмээн цуурчээ. Зарим эх сурвалжууд Кетиг өнгөрсөн жил экс нөхөр Том Крузээс салсны дараа Жейкийн Нью-Йоркийн Манхэттен дахь байранд хэд хэдэн удаа оройн хоол хамтдаа идэж, ихэнх цагийг хамтдаа өнгөрүүлэх болсон хэмээн бичсэн байна. Энэ талаар жүжигчин бүсгүй “Gossip Cop”-д өгсөн ярилцлагадаа ор үндэсгүй цуурхал гэдгийг албан ёсоор мэдэгдсэн гэнэ.

Жейк нэрт найруулагч Стивен Жилленхол болон кино зохиолч Наоми Фонер нарын хүү бөгөөд арван настайдаа дэлгэцийн урлагийн гараагаа эхлүүлсэн аж. Тэрээр “Донни Дарко” (2001), “Маргааш ертөнцийн сүүлчийн өдөр” (2004), “Бөгтөр уул” (2005), “Эх код” (2011) зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ алдартай нэгэн билээ. Харин Кети одоогоор “Dead Accounts” нэртэй кинонд ажиллаж байгаа юм. Тус кино энэ сарын сүүлээр үзэгчдийн хүртээл болох ажээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж