Допингийн асуудал талбайн теннист ч үүсэв

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Допингийн асуудал талбайн теннист ч үүсэв

Америкийн талбайн теннисний тамирчин Уэйн Одесник допингийн төрлийн бодис хэрэглэж байсны улмаас хоёр жилээр эрхээ хасуулжээ. 24 настай, дэлхийн чансааны №114-т эрэмбэлэгддэг Одесник энэ оны нэгдүгээр сард Австралид болсон Брисбейний олон улсын тэмцээнд оролцох гэж байхдаа тээшиндээ хориотой бэлдмэл авч яваад баригджээ. Тэрхүү бэлдмэл нь хүний гормоныг өсгөх зориулалттай HGH хэмээх бодис байсан бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрлийн бичигтэй хүн эзэмших эрхтэй байдаг аж. Харин ямар ч зөвшөөрөлгүй дээрх бодисыг авч явсан Америкийн теннисчний тээшнээс тус бүр нь зургаан милиграммын найман ширхэг бодис олдсон байна. Ингээд түүнийг шүүх хурал болж буруутай гэж үзсэнээр олон улсын теннисний холбооноос өнөөдөр хоёр жилийн хугацаанд тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хассан шийдвэрийг гаргажээ. Тамирчин өөрөө бэлдмэлийг хууль бусаар тээж явснаа хүлээн зөвшөөрсөн ч хэрэглээгүй гэж хэлсэн байна. Гэхдээ Австралид эмчийн хяналтад орж зөвшөөрөл авсны дараа гэмтлээ эдгээх зорилгоор хэрэглэх гэж байснаа шүүх хурал дээр хэлжээ. Уэйн Одесник ийнхүү 2011 оны 12-р сарын 28-ны өдрийг дуустал эрхээ хасуулж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж