Хууль сахиулагчид төрийн одонгоор шагнуулав

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Хууль сахиулагчид төрийн одонгоор шагнуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хууль сахиулах салбарт үр бүтээлтэй ажиллаж, хамт олноо тэргүүлсэн нэр бүхий хүмүүсийг төрийн одонгоор шагнав. Шагналыг Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян өнөөдөр Хууль зүйн яамны Хүндэтгэлийн танхимд гардууллаа.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор цагдаагийн ахмад Р.Эрдэнэбал, Цэргийн гавьяаны одонгоор хурандаа О.Батзориг, хурандаа  Ч.Болдбаатар, хурандаа Т.Оюунчимэг, хурандаа Т.Эрдэнэбат, дэд хурандаа З.Дорж, дэд хурандаа Г.Ганболд, дэд хурандаа С.Нарангэрэл, дэд хурандаа Б.Бадраа, Х.Гөлгөө нарыг шагнасан бол Алтан гадас одонгоор Ө.Энхтунгалаг энгэрээ мялаав.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж