Элвис Прэслигийн экс эхнэр папараццид өртөв

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Элвис Прэслигийн экс эхнэр папараццид өртөв

Рок’н роллын хаан Элвис Прэслигийн экс эхнэр, Америкийн жүжигчин 67 настай Присилла Энн 40 настай залуу амраг Тоби Анстисийн хамт энэ долоо хоногийн эхээр Лондон дахь нэгэн зоогийн газар оройн хоол идэхээр явж байгаад папараццид өртжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр хосууд “San Lorenzo” зоогийн газарт хооллосон бөгөөд олны нүдэнд тэр бүр өртөөд байхыг хүсдэггүй Присиллагийн залуу амраг  олны анхаарлыг ихээр татсан бололтой.

Присилла, Тоби нарын харилцаа эхлээд удаагүй байгаа ч хосууд сүүлийн үед ихэнх цагийг хамтдаа өнгөрөөх болсон гэнэ. “Daily Mirror”-ийн мэдээлснээр Присилла одоо ч гэсэн Элвисийн хамгийн үнэнч фен бөгөөд экс хосууд 1967 онд хуримлаж, Лиза Мэри гэх охинтой болсон юм. Гэхдээ тэд 1973 онд гэрлэлтээ цуцлуулжээ. Присилла жүжигчнээс гадна сүүлийн хэдэн жил бизнесийн салбарт амжилт гаргаж яваа аж.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж