Лондонгийн “Canonical” фирмээс Ubuntu үйлдлийн системийн смартфонд хэрэглэж болох хувилбарыг гаргажээ. Ubuntu нь хэрэглээний онцлогоороо энгийн суурин компьютер, нөүтбүүк буюу зөөврийн компьютер, серверийн гэж хуваагддаг бөгөөд одоогоор энэхүү системийг дэлхийн хэмжээнд 20 сая гаруй хүн хэрэглэдэг байна. “Canonical” фирмээс танилцуулсан Ubuntu-гийн смартфон хувилбар нь сүүлийн үеийн бүх төрлийн Android үйлдлийн систем бүхий гар утсанд ашиглаж болохоороо онцлог гэнэ. Мөн энэхүү шинэ системд зориулаад аль хэдийнэ 45 мянган гар утасны “application” бүтээгээд байгаа аж.
Б.АНХТУЯА