Эмели Сандийн цомог оны шилдгээр тодров

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Эмели Сандийн цомог оны шилдгээр тодров

Их Британид 2012 онд хамгийн их борлуулалттай байсан цомгийн жагсаалтыг Шотландын дуучин Эмели Сандегийн “Our Version of Events” цомог тэргүүлсэн бол нэрт дуучин Аделийн “21” цомог удаах байрт оржээ. Харин жагсаалтын гуравдугаарт Английн залуу дуучин Эд Шираны “+” цомог бичигдсэн байна. Дөрөвдүгээрт Лана Дель Рейгийн “Born To Die” цомог орсон бол X Factor-оор олны танил болсон “One Direction”-ий “Up All Night” тавдугаарт бичигджээ.

Түүнчлэн “BPI”-аас мэдээлснээр тус улсад өнгөрөгч 2012 оны байдлаар цомог, CD-ний  борлуулалт 11.2 хувиар буурч харин интернэтээр буюу цахим хэлбэрээр цомгуудыг татаж авч сонсох нь 14.8 хувиар нэмэгдсэн байна.

Их Британийн 2012 онд хамгийн их худалдаалагдсан шилдэг таван цомог.

  1. Дуучин Эмели Санде – “Our Version of Events”
  2. Дуучин Адель – “21”
  3. Дуучин Эд Ширан- “+”
  4. Дуучин Лана Дель Рей – “Born To Die”
  5. “One Direction” хамтлаг  – “Up All Night”
Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж