Таллин нийтийн тээврээ үнэгүй болгов

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Таллин нийтийн тээврээ үнэгүй болгов

Эстонийн нийслэл Таллин хотын хэмжээнд 2012 оны гуравдугаар сард олон нийтийн сануулга асуулга явуулахад оролцсон хүмүүсийн 75 хувь нь нийтийн тээврийн үйлчилгээг үнэгүй болгох нь зүйтэй гэжээ.

Үүний дагуу Эстонийн нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээг үнэгүй болгосноор шинэ оны эхний өдрөөс эхлэн тус хотын оршин суугчид, мөн өөр хотынх байсан ч хамаагүй 19 нас хүртэлх сурагч, оюутнууд үнэгүй зорчих болжээ.

Нийтийн тээврийн үнэгүй болгох тухай санал асуулгад 68 мянган хүн саналаа өгсөн байна. Ингээд өнгөрсөн оны есдүгээр сард Таллин хотын чуулганаар шийдвэрлэжээ. Үнэгүй зорчихын тулд хотын оршин суугч бүх тээврээр явах эрхийн карт авах бөгөөд түүнийг тээврийн хэрэгслийн цахим төхөөрөмжөөр уншуулж явах гэнэ. Карт нь интернэтээр бүртгэгдсэн, зураггүй учраас зорчигч өөртөө хувийн үнэмлэхээ авч явж байх ёстой ажээ.

Хотын захиргаа төсвөө хийхдээ төсвийн 2,5 хувь буюу 12 сая еврог нийтийн тээврийн зарлага болгон суулгаж өгсөн байна. Эстонийн нийслэлийн нийтийн тээврээр хоног 100 мянга гаруй хүн зорчдог ажээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж