Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 21

Тавдугаар сарын 21-ний баяр

Чилийн үндэсний баяр Тэнгисийн цэргийн алдрын өдөр. 1879 оны энэ өдөр Икике боомтын  төлөөх тулаанд чиличууд ялагдал хүлээсэн  юм. Чили селитерээр баян мужийн төлөө Перутай маргалдаж байсан юм. 1879 хавар энэ хоёр орны хооронд дайн эхэлжээ. Дайны эхэнд Чилийн флот Икике боомтыг боожээ. Уг боомтын дэргэд хуучин корвет Эсмеральда” онгоцыг үлдээгээд Чилийн флот хойд зүгт Перугийн флотыг хайн хөдөлсөн байв. Хоёр флот далайд зөрөөд Перугийн онгоцнууд Икике боомтод орж ирэв. Перугийн хуягт онгоц Уаскер” тааруухан зэвсэглэсэн “Эсмеральда” онгоцонд довтолсон боловч адмирал Прат шуурхай маневерлан хүч тэнцүү тулалдсан байна. Хуягт онгоц түүнийг мөргөхөөр ирэхд нь Прат “Al abordaje muchachos!” (хөвгүүд ээ, авираад дайр!) гэсэн цуутай тушаалаа өгөн гардан тулаанд хучгласан онгоцны эсрэг ороод өөрөө алагджээ. “Уаскер” холдон чиличуудад бууж өгөх боломжийг олгосон боловч тэд тугаа онгоцонд хадаж аваад бууж өгсөнгүй. “Уаскер”  корветыг дахин ирээд мөргөөхөд уг хөлөг живж эхэлсэн байна. Харин 12 цэрэг үлдсэн чиличуудын дайрах хэсэг дэслэгч Серраногийн удирдлагаар дайсныхаа онгоцонд авиран гарч тулалдсан ч бүгд амь үрэгджээ. Одоо Серраногийн нэрээр Икике боомт байрладаг хойгийг нэрлэсэн байна. Үдээс хойш нь Перугийн онгоц “Эсмеральда”-г гуравдах удаагаа мөргөн живүүлсэн гэнэ. Уг хөлөг онгоцны баг усанд далд ортлоо буудсаар байжээ. Чилийн хөлөг онгоцны усан цэргүүдийн 198 хүнээс 58 усан цэрэг амьд үлдсэн байв. Тэдний эр зориг дайснаа хүртэл бишрүүлсэн гэдэг.
Яриа хэлцэл ба хөгжлийн төлөөх янз бүрийн соёлын олон улсын өдрийг (World Day for Cultural Diversity for Dialogue and Development).анх 2003 онд тэмдэглэжээ.

Үйл явдал

1502 ОН. Португалид алба хааж байсан Испанийн далайн жуулчин Жуан да Нова 1501 онд Энэтхэгийн зүг дөрвөн хөлөг онгоцтой явж байхдаа Атлантын далайд нэг арлыг нээгээд буцах замдаа бас нэг арлыг хувилгаан Еленагийн өдрөөр нээсэн учраас Хувилгаан Еленагийн арал гэж нэрлэжээ.  Эзгүй арлыг XVII  зуунаас эхлэн хүн  суун эзэмшиж эхэлсэн гэнэ. Энэ аралд Наполеон цөлөгдөж байснаараа алдартай. Одоо уг арал Английн вант улсын бүтцэд байдаг ба 1967 оноос хязгаарлагдмал өөрийн эрхтэй болсон байна.

1712 ОН. Петр хааны зарлигаар Оросын нийслэлийг эртний Москвагаас дөнгөж байгуулагдаад есхөн жил болж байсан Петербург хот руу нүүлгэжээ.

1877 ОН. Орос-туркийн дайн (1877-1878) эхлээд сар өнгөрсний дараа Оттоманы эзэнт улсын мэдэлд вант автономийн статустай байсан Румын тусгаар тогтнолоо зарлажээ. Турктай дайтахаар тус орны нутгаар дайран өнгөрч байсан Оросын армийг хүн ам нь баяртайгаар үдэж байлаа. Ирэх жилийнх нь хавар дайнд ялагдсан Турк, Румыны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Тэр цагаас гурван жилийн дараа Румын хаант улс болов.

1904 ОН. Хөлбөмбөгийн дэлхийн холбоо (FIFA) Парис хотноо үндэслэгджээ. Анх энэ холбоонд Франц, Бельги, Дани, Голланд, Швед, Швейцари болон Испанийн “Реал Мадрид” хөлбөмбөгийн клуб элсэж, дэлхийн хэмжээний тэмцээн зохион байгуулах зорилт тавьжээ. Өнөөдөр тус байгууллагад 180 улсын үндэсний холбоонууд ордог.

2005 ОН.
ОХУ-ын Төрийн дум Хятад-Оросын хилийн шинэ заагийг батламжилжээ. Орос орон Их Уссурийн арлын хагас ба Тарабаров арлыг Хятадад өгөхөөр боллоо. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж