“Анод”-ын удирдлагуудын хэрэг юу болов?

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

“Анод”-ын удирдлагуудын хэрэг юу болов?

Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон хэрэгт буруутгагдан шүүгдэж байгаа “Анод” банкны удирдлагуудын хэргийг хоёр жил дамнуулан УМБГ, Нийслэлийн прокурорын газарт шалгаж буй. Тус банкны удирдлагууд болох 15 хүнд холбогдох дээрх хэргийг энэ сарын 7-нд буюу ирэх даваа гаригт Баянзүрх дүүргийн шүүхэд дэнслэх товч гарчээ. Анхан шатны шүүх хурал өмнө нь гэрч хүрэлцэн ирээгүй, ирц бүрдээгүй гэсэн үндэслэлээр хоёр ч удаа хойшилж байсан юм.

149 хавтаст хэрэг бүхий хэргийг шүүх хурлыг Б.Баатар шүүгч даргалж, хуралд улсын яллагчаар О.Мөнхбаатар, С.Хишигжаргал, Х.Нямтайван, шүүгдэгчээр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг, Хяналт шалгалтын газрын захирал асан Ж.Ганбаатар, “Анод” банкны ТУЗ-ийн гишүүн Л.Уламбаяр, Н.Даваа, Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарын 15 хүн оролцох юм.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3  буюу банкны эд хөрөнгийг завшсан, 156.3 буюу банкны хууль тогтоомжийг зөрчсөн  гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж