Мавританд гялгар уут ашиглахыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Мавританд гялгар уут ашиглахыг хоригложээ

Өмнөд Африкийн Мавритан улсын Засгийн газраас ан амьтан, байгаль орчныг хамгаалах үүднээс  гялгар уутны хэрэглээ, үйлдвэрлэлийг хориглох шийдвэр гаргажээ. Тус улсын Байгаль орчны сайд Мохамед Яхьягийн мэдээлснээр нийслэл Нуакшот хотод жилд хорогдож буй үхэр, хонь зэрэг малын 70 хувь нь гялгар уут идсэнээс болж үхдэг гэсэн судалгаа гарчээ. Мөн жилд үйлдвэрлэгдэж буй 56 мянган тонн гялгар уутны дөрөвний нэг нь ямар ч үр ашиггүй хаягдал болдог байна.

Мавританы Засгийн газрын шийдвэрээр гялгар уутны үйлдвэрлэлийг бүрэн хориглосон бөгөөд үүнийг зөрчсөн үйлдвэрлэгчид нэг жил хүртэлх хугацаанд хорих ял оногдуулах гэнэ. Мөн тус улсад бүх төрлийн гялгар уутыг импортоор оруулахыг хориглож,  хоригийг зөрчсөн этгээдийг торгох эсвэл ял шийтгэл оногдуулах аж.  Засгийн газрын энэ шийдвэрийг хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллагаас сайшаан хүлээн авч, бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Эрдэмтдийн мэдээлж буйгаар бүх төрлийн гялгар уут нь байгалийн жамаар задрал явагддаггүй бөгөөд удаан хугацаанд хөрс, усыг бохирдуулж, хорт бодис ялгаруулсаар байдаг гэнэ. Мавританаас өмнө Руанда зэрэг хэд хэдэн Африкийн Мавританд гялгар уут ашиглахыг хоригложээ.

Өмнөд Африкийн Мавритан улсын Засгийн газраас ан амьтан, байгаль орчныг хамгаалах үүднээс  гялгар уутны хэрэглээ, үйлдвэрлэлийг хориглох шийдвэр гаргажээ. Тус улсын Байгаль орчны сайд Мохамед Яхьягийн мэдээлснээр нийслэл Нуакшот хотод жилд хорогдож буй үхэр, хонь зэрэг малын 70 хувь нь гялгар уут идсэнээс болж үхдэг гэсэн судалгаа гарчээ. Мөн жилд үйлдвэрлэгдэж буй 56 мянган тонн гялгар уутны дөрөвний нэг нь ямар ч үр ашиггүй хаягдал болдог байна.

Мавританы Засгийн газрын шийдвэрээр гялгар уутны үйлдвэрлэлийг бүрэн хориглосон бөгөөд үүнийг зөрчсөн үйлдвэрлэгчид нэг жил хүртэлх хугацаанд хорих ял оногдуулах гэнэ. Мөн тус улсад бүх төрлийн гялгар уутыг импортоор оруулахыг хориглож,  хоригийг зөрчсөн этгээдийг торгох эсвэл ял шийтгэл оногдуулах аж.  Засгийн газрын энэ шийдвэрийг хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллагаас сайшаан хүлээн авч, бүрэн дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Эрдэмтдийн мэдээлж буйгаар бүх төрлийн гялгар уут нь байгалийн жамаар задрал явагддаггүй бөгөөд удаан хугацаанд хөрс, усыг бохирдуулж, хорт бодис ялгаруулсаар байдаг гэнэ. Мавританаас өмнө Руанда зэрэг хэд хэдэн Африкийн орнууд гялгар уутыг хориглох шийдвэр гаргажээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж