Байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2013.01.03-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан боловч, гишүүдийн олонхи нь хүрэлцэж ирсэнгүй. Эцэст нь байнгын хорооны даргын зүгээс хуралдааныг хойшлууллаа. Байнгын хорооны хуралдаанд нийт 16 гишүүн оролцох ёстойгоос өнөөдрийн тухайд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Гарамгайбаатар, Л.Цог нар л ирсэн байв. Уг байнгын хороогоор Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг тус бүр шийдвэрлэх байлаа. Одоо мөн хуваарь ёсоор 10.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхлэх ёстой ч гишүүд цуглахгүй л байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж